Дуучин Фаррелл “Louis Vuitton”-ий бүтээлч захирлаар томилогджээ

“Louis Vuitton” тансаг загварын ордон хип хоп уран бүтээлч Фаррелл Уильямсыг эрэгтэй хувцасны бүтээлч захирлаар томилсноо мягмар гарагт зарлалаа.  “Фаррелл Уильямс бол хөгжмөөс урлаг, хувцас загвар хүртэл бүтээлч ертөнцийг хамарсан алсын хараатай хүн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд өөрийгөө бүх нийтийн соёлын бэлгэ тэмдэг болгож чадсан  хүн ” гэж “Louis Vuitton” загварын ордоныхон онцолжээ. Өдгөө 49 настай дуучин  Фаррелл13 Грэмми, хоёр Оскарт нэр дэвшсэн хөгжмийн ертөнцөд тогтсон супер одын нэг яах аргагүй мөн бөгөөд үүний зэрэгцээ олон жилийн турш загварын шоуны тэргүүн эгнээнд бичигдэж ирсэн загварлаг нэгэн юм. 
Америкийн алдартай дизайнер,“Louis Vuitton”-ий бүтээлч захирал Виржил Абло 2021 оны арваннэгдүгээр сард хорт хавдраар нас барснаас хойш уг албан тушаал эзэнгүй байсан ч ийнхүү Фаррелл Аблогийн орыг залган ажиллах нь  ээ. Тэрээр  анхны коллекцио ирэх  зургадугаар сард гаргах юм байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...