ЖДҮ эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг материалыг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө
Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
Зээлийн хүү: 3 хувь (жилийн)

Төсөл хүлээн авах хугацаа:
Эхлэх: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна.

2023 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

1. Хүнсний үйлдвэр:
Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр;
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;
Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

2. Газар тариалан:
Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ/Тэрбум мод хөдөлгөөн/
Хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах

3. Хөнгөн үйлдвэр:
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэр;
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

4. Мал аж ахуй:
Гахай, шувуу, зөгийн аж ахуй
Эрчимжсэн мал аж ахуй
Мал эмнэлгийн үйлчилгээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...