Ачиж байхад жолооч ирж төлбөрийн 50 хувиа төлбөл тээврийн хэрэгслийг нь өгнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашин ачиж, шилжүүлэх, зөөвөрлөх чиг үүрэг шилжиж очсон бөгөөд тус газрын дарга С.Адъяасүрэн журмын өөрчлөлттэй холбоотой холбогдох танилцуулгыг хийлээ. Дээрх журмын өөрчлөлт нь иргэдийн санал дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотгосон юм. 2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Журамд оруулж буй өөрчлөлтийн тухайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг зарлан, дуудан ирүүлэх бөгөөд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ. 

Харин зөрчлийг тухайн жилд давтан гаргасан жолооч, эцсийн өмчлөгчийг мөн зарлан дуудуулж, цахимаар шийтгэн, зөрчлийг арилгуулна. Харин тухайн жилд 3 дахь удаа гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх бөгөөд, үүнтэй холбоотой зохих төлбөрийг төлүүлэхээр тусгажээ. Замын удирдлагын төв нь зөөх, шилжүүлэхтэй холбоотой фото зураг болон видео бичлэгийг хүлээн авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Журамд шинээр оруулж буй заалт нь тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхөөр оруулжээ. Мөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирвэл төлбөрийн тэн хагасыг төлөөд тээврийн хэрэгслийг нь өгөхөөр заалт оруулжээ. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг саналыг давхар оруулжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...