Амсдаггүй гишүүн таны үг болоод үйлдэл чинь “согтуу” байна!!!

УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр олны нүдэн дээр “Ална аа” гэж хүн заналхийлсэн, үсчсэн,  орилсон гишүүн хээв нэг биеэ өмөөрч өөрийнхөө цагааныг гайхаж ярихыг сонсох ч заяатай байх гэж дээ, үйлтэй монголчууд бид.

Баянзүрх дүүргээс  УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүний тухайн үеийн биеэ авч яваа байдал, гаргаж байгаа авир зэргээс харахад яалт ч үгүй согтуу гэхээс аргагүй харагдсан.  Эрүүл хүн тэр дундаа хууль тогтоох дээд  байгууллагын гишүүн хүн Төрийн  ордонд, түмэн  олны нүдэн дээр хүн ална аа гэж  орилж сүгсэлзээд явна гэж хэн л бодох билээ дээ. Гэтэл мань эр Заригт яриа өгөхдөө би архи огт амсдаггүй, улс төрийн зорилгоор намайг гүтгэлээ гэжээ. Архи уугаагүй үедээ биеэ ингэж авч явдаг бол энд хоёр гаргалгаа байна. Нэгт,  эрүүл мөртлөө өөрийгөө хянах чадвараа алддаг, уурладаг эрхэм гишүүн та Төрийн ордонд биш өнгөний нэртэй нэг эмнэлэгт очиж эмчлүүлэх,  уураа барьж сурах сургалтад хамрагдмаар болжээ. Хоёрт, биеэ зөв авч явах чадвар, хяналтаа тэгж алдаж байгаа бол архи биш ч өөр ямар нэг төрлийн ой ухаан мансууруулах,  хяналтаа алдахад хүргэх зүйл хэрэглэсэн байж болох юм гэж бодохоос өөр гаргалгаа алга.

Жирийн биднээсээ хууль сахих, хууль дээдлэхийг шаарддаг хэрнээ хууль баталдаг хүмүүс нь өөрсдөө ийм жорлонгоос дор ёс зүйтэй байх нь зүгээр гэж үү!!! Гудамжинд архи ууж суугаа нөхөд ч нэгнээ ална тална гэж орилож заналгүй, хууль дүрмээ сахиад намбатай аяглах, амьдрахаа мэддэг байгаа шүү эрхэм гишүүн ээ.

Улс төрийн зорилготой гүтгэлэг гэж өөртөө томдсон дээл өмсч дөвчигнөөд юухэв ээ. Та амаараа архи балгаагүй байж болох ч ёс зүй чинь, үг чинь, үйлдэл чинь “согтуу” байна. Уг нь та амсдаггүй гэсэн гоё үгнийхээ хамт Төрийн ордонд гэгээн цагаан өдөр, олон хүний өмнө болсон зохисгүй гэхэд зөөлдөх тавьтаргүй үйлдлийнхээ төлөө уучлал гуйх ёстой байлаа. Гэвч тийм ёс зүй танаас гарсангүй.

Монголын төр ийм галзуучуудаар дүүрсэн учраас залуус шударга ёсыг, хууль дээдлэхийг, ёс зүйтэй байхыг шаардаж жагсаад байгаа юмаа. Хүн алах сэдэл тээж, онц ноцтой гэмт хэрэг үйлдэхэд бэлэн яваа Э.Бат-Амгалан гэдэг гишүүнийг яаралтай эгүүлэн татаа ч ээ, Гомбожавын Занданшатар дарга аа!!!

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...