Энэ хавар, зуны трэнд хувцасууд

2023 оны хавар, зун ямар загварууд  тренд болох талаар загварын томоохон сэтгүүл, сайтууд таамгаа гаргажээ. Glamour, Elle,Whowhatwear зэрэг сайтын энэ хавар, зуны трэндэд багтааж онцолсон загваруудыг танилцуулъя.

  1. Өргөн хэлхгэр өмд 
Өмд өргөн, сул хэлхгэр байх тусмаа илүү загварлаг харагдах нь ээ.

2.Даруухан хослол

Хослолууд мэдээж трендээс гарахгүй. Гэхдээ илүү даруухан төлөв өнгөтэй хослолыг сонгохыг мэргэжитнүүд зөвлөж байна. Мөн oversized буюу том мөртэй сул пиджак трэндэд хэвээр байх ажээ.

3. Халаас, халаас, халаас

Олон ил, том халаастай өмдийг залуус сайн мэднэ дээ. Түүн шиг том ил халаастай хувцаснууд трэнд болох ажээ. Ил, дөрвөлжин халаастай юбка, даашинз, хүрэм гээд л…

4. Цэцгэн хээ

Цэцгэн хээ, принттэй эмэгтэйлэг хувцас энэ зуны гангараа болох нь ээ

5. Малгайтай даашинз 

Малгайтай, чөлөөт загварын урт даашинзууд өдөр тутмын гоёлд багтах ажээ.

6. Лаванда…

Өнгөрсөн оны трэнд өнгөнд багтаж айсан лавандаа цэцгийн өнгө энэ жил ч бас сонголтод багтана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ хэт тод биш зөөлөн лаванда өнгийг сонгоорой.

7. Бэйби ягаан өнгө

Ер нь энэ жилийн хувьд зөөлөн завсрын өнгө илүү сонголтод багтах бололтой. Цайвар ягаан өнгө зуны хувцасны гол өнгийн нэг байх ажээ.

8. Дор суудал

Аль болох өндөр суудалтай өмдийг сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд сонгож өмссөн. Тэгвэл дор суудалтай өмд эргэн ирэх нь ээ.

9. Гэрэлтдэг хувцас

Гэрэлтдэг материалтай даашинз, цамц гэх мэт хувцаснуудаа энэ хавар зун эмээлгүй өмсөөөрэй.

10. Хавар,  зуны трэнд цүнх юу гээч

Энэ хавар зуны хувьд үдэшлэгнийх гэмээр гялтгар гялтгар цүнх, мөн маш том хэмжээтэй цүнхнүүд трэндэд багтжээ.

11. Холимог “хуурга”

Олон өнгийг хольсон, “tie dye” маягийн өнгөлөг, өнгө холилдсон материалтай хувцаснууд трэндэд багтжээ.

12. Металлик

Метал өнгөнүүд эргэн иржээ. Зөвхөн алтлаг, мөнгөлөг биш, өнгө бүрийн металл шинж чанар агуулсан материалтай хувцаснууд загварын акулуудын сонголт байх ажээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...