Аялал жуулчлалын шугамаар, визгүй БНСУ-ын хил нэвтэрсэн 15 монгол иргэн зугтжээ

Сүүлийн зургаан сарын хугацаанд БНСУ-ын Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин “Виз чөлөөлөх хөтөлбөр”-ийн дагуу  аялал жуулчлалаар Солонгос руу нэвтэрсэн гадаадын 150 гаруй жуулчин “ор сураггүй алга болсон” гэсэн мэдээг Хууль зүйн яамнаас гаргажээ. Тодруулбал 107 Вьетнам, 31 Филиппин, 15 Монгол хүн Солонгост буусныхаа дараа  зугатаж алга болсон гэж www.koreatimes.co.kr сайт мэдээлэв.   
Цагаачлалын алба одоогоор хоёр Вьетнам, нэг Филиппин иргэнийг  зөвшөөрсөн хугацаанаас 15 хоног хэтрүүлсэн хэргээр баривчилсан байна. Хууль зүйн яам сураггүй алга болсон  жуулчдыг хариуцдаг аялал жуулчлалын агентлагуудтай хамтран ажиллахаа зогсоож, ийм тохиолдлыг бууруулахын тулд Гангвон мужийн албаны хүмүүс болон аялал жуулчлалын компаниудтай хамтран явахаас өмнө болон дараа нь үзлэг шалгалтын ажлыг эрчимжүүлнэ гэжээ. 
Виз чөлөөлөх Энэхүү хөтөлбөрийг солонгосууд  байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай Ганвон мужийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн ба ирэх 5-р сарын 31-нд хөтөлбөр дуусах ажээ.  Эрх баригчид хөтөлбөр хэр амжилттай болсныг хянаж үзээд сунгах эсэхээ шийднэ. Энэхүү чөлөөлөлтийг БНСУ-д хууль бусаар ажиллахыг хүссэн хүмүүс ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна гэж Эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч Ёо Санг Бум ням гарагт мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...