Яндангаа ХӨӨЛӨХ биш ЦӨӨЛЬЕ

Аймаар ганган зангиатай, дэгжин хослолтой бас ухаантай сайд, дарга нарт өгөх нэг зөвлөгөө надад байна. Яндангаа хөөл гээд Байгаль орчны яамны хамаг бүдүүн дарга нар дүрэмдээд эхэллээ. Айлуудын янданг цахимаар хянана ч гэх шиг. Утаатай нь байлгаад байх хорон санаа тээсэн хандлагаа ил цагаан зарлав. Өнөөдрийг хүртэл амьд явахдаа ийм тэнэглэл үзсэнгүй.
Бараг л арчаагүйдээ утаанд хордоод байна гэчихэв үү яав. Цалингаараа амьдарч болдог, хүний төлөө нийгэм байсан бол хэн нүүрс түлээд суухыг хүсэх вэ дээ. Яндангаа хөөлөхийг захиргаадах биш Яндангаа цөөлөх бодлого хэрэгжүүл л дээ. Биднийг насаараа нүүрс түл, утаа уушгил гэж хараагаад байгаа ч юм шиг. Нүүрс түлж биш утаа гардаггүй өөр шийдлээр дулаанаа хангах боломжийг, сонголтыг өг.
Сайжруулсан шахмал түлш утааг 30-50% бууруулах анхны зорилгоо биелүүлчихсэн. Одоо алтаар яндан хийсэн ч үүнээс цааш утаа буурахгүй. Мөнгөө зуух цутгасан ч утаа гарсаар л байна. Үүнийг мэдсээр байж яндангаа хөөл гэж донгосоод. Утаа гаргадаггүй технологиор дулаан үйлдвэрлэдэг шийдлүүдийг амьдралд яаралтай нэвтрүүлж ЯНДАНГАА ЦӨӨЛ.
Өөр бас нэг яам Аажуу явбал аяндаа хүрнэ дээ гээд бүтэн жил сурталдав. Зорилго нь гэгээн юм даа. Аажуу яваад АЮУЛГҮЙ хүрээсэй л гэж хүссэн байх. Аяндаа хүрдэг тийм зорилгогүй, төлөвлөлтгүй, хэмнэлээ гээчихсэн амьдрал ч гэж хаана байх вэ. Зүүлэг хүн байгаа биш. Зөв үгээр зөв үлгэрлэмээр байгаа юм.
Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...