Сайдын гэр бүлийнхэн тендерт оролцохыг хуулиар хориглоно

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлийг Засгийн газраас олголоо. Сүүлийн жилүүдэд улстөрчдийн нэр холбогдсон ЖДҮС, Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайтай холбоотой ашиг сонирхлыг зөрчлүүд ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Эдгээр хэрэгтэй холбоотойгоор цаашид улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг энэ хуулиар шинэчлэн тогтооё, үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг тусгаж өгөх агуулгаар хуулийн төслийг боловсруулжээ.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн хүрээ хязгаараар тооцжээ.

Эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэн төрийн албаны удирдах албан тушаал хашихыг хориглоно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглоно. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, сургалтын төрийн санд хамрагдах эрх, тендер сонгон шалгаруулалтад оролцохыг хориглоно. Бусад шатны Засаг дарга нар, хууль хяналтынхан ажил мэргэжлийн ёс зүйн дүрмээрээ давхар зохицуулах боломжтой гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...