Нүүрсний хэргээр баривчилсан 3 захирлыг суллахаар болжээ

“Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл болон “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэгвэл эдгээр хүмүүсийг цагдан хорих захирамж нь харьяаллын бус гэдэг үндэслэлээр хүчингүй болсон өдөр суллахаар болсон байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр аваагүй, мөн хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулсан байх ба Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн прокурорын газраас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...