Нүүрсний хулгайтай холбооотой баривчилгаа Б.Хурцаар үргэлжлэх бололтой

Нүүрсний хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг АТГ-аас баривчлан саатуулаад байгаа. Б.Ганхуягийн мэдүүлгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 17 улстөрчийн нэрийг мөн зарласан. Тэгвэл өнөө шөнө ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчлахаар болсон гэдэг албан бус мэдээлэл байна. Түүнийг жагсаал санхүүжүүлсэн байж магадгүй гэсэн үндэслэлээр баривчилж магадгүй ажээ.

Б.Хурц 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, 2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга, 2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Турк улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, 2011-2014 онд АТГ-ын дэд дарга, 2014 оноос ТЕГ-ын даргаар  ажиллаж байгаад 2017-2018 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар томилоглсон ч Солонгосын тал хүлээж аваагүй юм.

1 сэтгэгдэл

  1. магадгүй гэдэг бол хүнийг хорьж саатуулах хэрэг үүсгэх үндэслэлд хэзээ ч байж болохгүй л дээ, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр саатуулан шалгаад үндэслэл нь нотлогдвол цааш процесс үргэлжилнэ, зүгээр магадгүй гээд дуртайгаа саатуулаад байж болохгүй. юм л бол гэдэг шиг хүмүүсийн анхаарлыг өөрч иглэлд татаж сошиалаар түрүүлэн яллаж болохгүй.
    ер нь бол болохгүй мөртлөө болоод байгаа энэ сэтгүүлзүйн бусармаг зүй тогтолыг таслан зогсоох хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...