Нэгдүгээр эгнээг хянаж эхлэснээс хойш нийтийн тээврийн хөдөлгөөний хурд 14.1 хувь өсчээ

Энхтайвны өргөн чөлөөгөөр Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах журмын хэрэгжилтэд  Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарч ажилласан.  Үүний үр дүнд  нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Мөн үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 12 нэгж буюу 1.2 хувиар , нийтийн тээврийн хэрэгслийн рейсийн тоо 8.2 хувиар, үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өссөн дүн гарсан байна.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар,  нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурчээ. Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил ч нэлээд буурсан байна. Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болж байна гэж үзсэн бөгөөд зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх санал иргэдээс өгсөн  байна .

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...