Э.Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар  томиллоо. Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй.

БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын улс төр судлаач, эдийн засагч. Тэрбээр Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын санд орчуулагч, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэргэжилтэн, 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Шадар туслах, 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байсан.

Э.Содонтогос нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...