Франкфурт руу долоо хоногт хоёр нислэг үйлдэж байна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Франкфурт хотын чиглэлд зун 6 нислэг, өвөл 2 нислэг үйлдэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Франкфурт хот руу 7 хоног бүрийн лхагва, бямба гарагт нислэг үйлдэж байна. Энэ нь өвлийн цагийн хуваарь бөгөөд аялал жуулчлалын улиралд 7 хоногт 6 удаа буюу пүрэвээс бусад гарагт шууд нисдэг байна. Франкфурт чиглэлийн тийзний 2 талын үнэ 2.5 сая төгрөгөөс эхэлж буй талаар мэдээллээ.

Үүний өмнө МИАТ ТӨХК нь Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны гуравдугаар сараас зогсоосон юм. Улмаар Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж байна. Франкфурт хот нь Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул бизнес аялагч нарт хамгийн сонирхолтой хот, Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог байна.

Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европдоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европийн хотууд руу үйлчилдэг тул МИАТ компанийн Франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болох талаар МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...