Гурван аймагт нэгэн зэрэг газар хөдөлжээ

Монгол Улсад сүүлийн 24 цагт гурван аймагт 3.6-4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар өчигдөр 10:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.

Мөн өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 14:16 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй аж. Удаах газар хөдлөлт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Урт хөв” гэдэг газар энэ сарын 17-18-нд шилжих шөнө 03:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...