Ши Жинпинь Канадын Ерөнхий сайдыг задгай амтай хэмээн буруутгажээ

Индонезид “Их-20” бүлгийн удирдагч нарын чуулга уулзалт үргэлжилж буй. Энэ  үеэр БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нарын таагүй байдалтай харилцан  яриа камерт үлдсэнийг Канадын сэтгүүлчид  бичиж авч чаджээ. Тодруулбал, Ши Жинпинь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог өмнөх уулзалтаар ярьсан  асуудлуудаа хэвлэлд задруулсан гэж буруутгасан байна. Бидний ярьсан  бүхэн  хэвлэлд задарсан нь тун  зохимжгүй үйлдэл гэж ши Жинпинь дарга Трюдод хандан  хэлсэн ба хариуд нь Трюдо толгой дохин зогсч байгаа нь бичлэгт үлджээ. Хэрэв харилцаандаа чин  сэтгэлээсээ хандвал хоёр талын хэлэлцээ харилцан хүндэтгэлтэй өрнөнө, эс бол  ямар үр дүн гарахыг таамаглах  боломжгүй гэж Ши Жинпинь дарга Трюдод хандсан хатуу үгээ үргэлжлүүлсэн байна.

Трюдо хариуд нь “Канадын зүгээс чөлөөтэй, илэн далангүй яриа хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэж байна. Харилцаа, хамтын  ажиллагаагаа цаашид бүтээлчээр үргэлжлүүлэн  ажллах  болно. Гэхдээ бидний санал  нийлэхгүй зүйл ч гарч болох юм” гэж хариулсны дараа БНХАУ-ын дарга түүнтэй гар барьж таагүй харилцан  яриа дуусчээ.

БНХАУ-ын дарга дээд хэмжээний уулзалтын  үеэр даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Австрали, Франц, Нидерланд, Өмнөд Африк, Испани, Сенегал, Аргентин, Индонези, Өмнөд Солонгосын удирдагчидтай ч албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Харин Канад ийм албан ёсны хэлэлцээ хийх боломж олгоогүй бөгөөд энэ нь 2018 онд “Huawei”-ийн ахлах захирал Мэн Ванжоуг Канадад саатуулж,  үүнээс ес хоногийн дараа Канадын хоёр иргэнийг Хятадад саатуулсантай холбоотой байж магадгүй гэж CNN дүгнэжээ. Канад, Хятадын талууд саатуулсан дээрх иргэдээ 2021 онд сулласан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...