Халзан бүргэтэйд халдсан компанийн хайгуулын ажлыг түр зогсоожээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршиг Халзан бүргэтэй хайрханд хайгуул хийх лиценз олгосныг нутгийнхан эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхэлсэн.  Энэ асуудал Ерөнхий сайдын сонорт хүрсэн талаар сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Засгийн газраас томилсон ажлын хэсэг аймаг, сумын удирдлагуудын хамтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь шуурхай ажиллажээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд ч шинжилгээ хийсэн байна.
Үүнтэй холбогдуулан ням гарагт аймгийн Онцгой комисс хуралдсан байна. Хурлаар “Мянгад сумын Гахайт багийн нутаг Халзан бүргэтэйд газрын ховор элементийн хайгуул хийж буй компанийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, малчид, нутгийнхны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэх иргэдийн гомдол, эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагын хийсэн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...