Home ангилалгүй Сонсголгүй иргэдийн шатрын клуб шилдгүүдээ тодрууллаа

Сонсголгүй иргэдийн шатрын клуб шилдгүүдээ тодрууллаа

0
Сонсголгүй иргэдийн шатрын клуб шилдгүүдээ тодрууллаа

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн Үндэсний холбоотой хамтран Монголын Сонсголгүй иргэдийн шатрын клубээс Н.Даваагийн нэрэмжит улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2022 оны 11-р сарын 12-нд зохион байгууллаа. Хөдөө орон нутгаас 7 аймаг, нийслэлийн 5 дүүргийн нийт 22 шатарчин оюун ухаан, авьяас чадвараа дайчлан амжилттай өрсөлдлөө. Шатрын тэмцээний эрэгтэй багаас:

Дэмбээгийн Галбадрах Хан-Уул дүүрэг Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал, Эрдэнэцогтын Хосбаяр Сүхбаатар аймаг Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал, Цоодолын Алтансүх Ховд аймаг Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Агваанлувсангийн Батсуурь Ховд аймаг Тусгай байр Өргөмжлөл мөнгөн шагнал, Бумбага Зэдбазар Баянгол дүүрэг Тусгай байр Өргөмжлөл мөнгөн шагнал гарав.

Шатрын эмэгтэй багаас:

Дампилын Баярмаа Баянгол дүүрэг Алтан медаль Өргөмжлөл, мөнгөн шагнал, Отгонбаатарын Эрдэнэдалай Сүхбаатар аймаг Мөнгөн медаль Өргөмжлөл, мөнгөн шагнал, Нямдоржийн Наранбаяр Өвөрхангай аймаг Хүрэл медаль,Өргөмжлөл мөнгөн шагнал авлаа. Чулуунбатын Одонцэцэг Тусгай байр Өргөмжлөл мөнгөн шагнал, Ганбаатарын Түвшинжаргал Хан-Уул дүүрэг Тусгай байр Өргөмжлөл мөнгөн шагнал тус тус хүртлээ. Тэмцээн явуулах танхимаар хангаж өгсөн Сэргээн Засалтын Төвийн хамт олон мөн цайны газрын тогооч нарт баярласнаа илэрхийлье.

rpt

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here