СПОРТЫН LUXURY БРЭНД “XEXYMIX MONGOLIA”-ГИЙН ХОЁР ДАХЬ САЛБАРЫГ НЭЭЛЭЭ

Солонгосын алдарт XEXYMIX “Жексимикс” брэндийн дэлгүүрийн хоёр дахь салбарыг “Millennium Mall”-ын  2-р давхарт нээлээ. Эмэгтэй хүний тачаангуй, үзэсгэлэнт бие, төрхийг загвар бүрээрээ тодруулдаг спорт болон чөлөөт хувцасны тус брэндийг монголчуудад таниулж яваа ОУХМ, МУСТА Төмөрбаатарын Өлзийхишигээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Жексимикс” брэнд юугаараа онцгой юм бэ?

-“Жексимикс” бол 2015 онд Солонгост мэндэлсэн, залуухан брэнд. Солонгосын спорт болон чөлөөт хувцасны зах зээлд гарч ирсэн даруйдаа маш богино хугацаанд олон мянган хэрэглэгчтэй болсон. Бүх насны охид эмэгтэйчүүдийн таашаалд бүрэн нийцсэн. Фитнесс, бодибилдингийн спортод хэт таргалалттай, эрүүл мэндийн асуудалтай гэх мэт янз бүрийн шалтгаантай хүмүүс явдаг. Тэр хүмүүст тав тухтай хувцас өмсөөд, зорилгодоо хүрэх ямар чухал таашаал байдгийг энэхүү брэнд мэдрүүлдэг. Анх брэндийг гаргахдаа маш их судалгаа хийсний эцэст хүний биед харшил өгөхгүй, дасгал хөдөлгөөнийг дэмждэг, бүтээмжид эерэг нөлөөлөх материал, загвар гаргаад, түүнийгээ үйлдвэрлэлийн нарийн технологиор бүтээсэн байдаг.

-Брэндийн нэрний тухайд ямар утга илэрхийлдэг юм бэ?

-Хил хязгааргүй дур булаам байдал гэсэн утгатай. Эмэгтэй хүний биеийн хамгийн төгс галбирыг загвар бүрээрээ харуулахыг эрмэлздэг гэсэн үг. Гэхдээ дан бүсгүйчүүдэд зориулсан гэж ойлгож болохгүй, эрэгтэйчүүд болон хүүхдийн хувцсанд ч дээрх загвар, тухлаг байдлыг бүрэн шингээсэн. Тиймээс спорт болон өдөр тутам өмсөж болдгоороо онцгой. Дан фитнесс, бодибилдингээс гадна гольф, газрын теннисний тамирчдын хувцсыг манайхаас авах боломжтой. Бид Солонгос залуусын хувцас, загварын соёлыг Монголдоо нэвтрүүлэхээр яг нэг жилийн өмнөөс шаргуу хөдөлмөрлөсөн. Ингээд албан ёсны эрхтэй дэлхийн 100 гаруй брэнд дэлгүүрийн нэг болж “Зайсан стар” салбараа нээж байлаа. Хөдөлмөрлөж, дуртай ажлаа том мөрөөдлөөр эхлүүлж, зогсолтгүй хичээсний эцэст жилийнхээ ойн дээр 2 дахь салбараа “Мелениниум плаза”-д нээж байгаадаа баяртай байна.

-Биед эвтэйхэн хувцастай дасгал хөдөлгөөн хийхийн чухлыг хэн бүхэн мэднэ. Хувцаснаас авах таашаал бүтээмжийг ч нэмэгдүүлдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Миний хувьд бодибилдингийн спортоор хичээллээд 15 жил болжээ. Брэндийнхээ хэрэглэгч нь. Гэр бүлийнхээ хамт БНСУ-д ажиллаж, амьдардаг. Солонгос улсад спортын шинжлэх ухаанаар магистрийн зэрэг хамгаалсан. Хүний нутагт байлаа гээд зүгээр суугаагүй. Солонгос улсад фитнесс, бодибилдингийн төв нээн ажиллуулж, 2000 орчим шавьтай, сургагч багшаар ажилладаг. Ингээд тамирчдад сайн чанарын, биед тухтай хувцас ямар чухлыг ойлгосон. Тиймээс монголчууддаа энэ гоё брэндийг олон төрлийн сонголттойгоор хүргэх, хямд үнээр Монголоосоо авах боломжийг бий болгохоор зорьсон.

-“Жексимикс” албан ёсны эрх олгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай брэндийн нүүр царайгаар жүжигчин О.Дөлгөөн, фитнесс моделууд ажилладаг. Шаардлагын тухайд, брэндийнх нь нэр төрийг өндөрт авч явахыг шаарддаг. Хоёрдугаарт, манай зах зээлийг судалдаг. Гуравдугаарт, моделын нүүр царайг чухалчилдаг. Бидэнд борлуулалтын үнийг дураараа зохиохыг хориглодог. Тиймээс зах зээлийн судалгаанд үндэслэсэн маш таатай үнэ санал болгодгоороо онцлогтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...