З.Мэндсайхан: Халзан бүргэтэй хайрханы асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар боллоо

Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг орших Халзан бүргэтэй ууланд газрын ховор элемент хайх лиценз олгосонтой холбогдуулан нутгийн малчид нутаг усныхаа төлөө тэмцэж эхэлсэн. Мянгадын мянган морьтон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Төрийн тахилгат Алтан хөхий хайрхан, Хар -Ус нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж нутгийнхан болгоомжилж, тэмцэлд нэгдсэн юм.

Газар нутгаа хамгаалсан, баруун бүсийн цэвэр усны нөөцөө хайрласан нутгийнхны тэмцэлд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан хүч нэмжээ. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж Халзан бүргэтэйн асуудлаар тусгайлан ярилцжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт, Халзан бүргэтэй хайрханыг ухаж төнхөх бодлого Засгийн газарт байхгүй, хоёрдугаарт нутгийн зон олны эсэргүүцэл байгаа бол тэдний дуу хоолойг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлжээ.

Ингээд Халзан бүргэтэйн асуудлаар тусгай Ажлын хэсэг томилж, газар дээр нь шуурхай ажиллуулах шийдэлд хүрчээ. Сайд асан З.Мэндсайхан амралтын өдрүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй энэ асуудлаар уулзахаар болжээ. Юутай ч нутгийн хүмүүсийн санааг зовоосон Халзан бүргэтэй хайрханы асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, нутгийн хүмүүсийн санаа бодолд суурилж шийдвэрлэхээр боллоо. Сайд асан З.Мэндсайхан Ховд аймгийн Мянгад сумын уугуул учир энэ асуудалд онцгойлон санаа тавьсан юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...