Язгуурын таван шүтээнийг нэг дороос үзээрэй

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэллээ. Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бол, нэг ширхэг нь Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй бөгөөд тус хоёр музей хамтран иж бүрдэл болгон тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж буй юм.  

Өндөр гэгээн Занабазар очирт хөлгөний ёсны язгуурын таван бурхан болох Үл хөдлөгч, Эрдэнэ үүсгэгч, Цаглашгүй гэрэлт, Үйл бүтээгч, Машид гийгүүлэн зохиогч тэргүүтнийг гэгээн, ариун, сэтгэл татам, хүмүүний ертөнцийг нигүүлсэнгүйгээр ширтэж буй дүр дүрслэлтэй бүтээсэн нь бурхан урлалын түвшнийг урьд өмнө байгаагүй өндөрт хүргэсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Язгуурын таван бурхан нь сэтгэлийн таван гэм болох уур хилэн, мунхаг харанхуй, шунал, харам сэтгэл, атаа жөтөөг эсрэг хүч болгон урвуулж мятаршгүй их тэсвэр тэвчээр, мэргэн ухаан, энэрэл нигүүлсэл болгон урвуулах бэлгэдэлтэй аж. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл олны хүртээл болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...