Ш.Батхүү нарын дөрвөн хүнийг гэм буруутайд тооцлоо

Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Алтжин компанийн захирал Г.Алтангийн хүү Э. Сүрэн нарын таван хүнд холбогдох шүүх хурал Хан-Уул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болж Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага авсан  байна.

“Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав хоног үргэлжилж байгаа юм. 

Жаст” группын захирал асан  Ш.Батхүү  нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын хүмүүстэй  хамтран бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...