Home Нийгэм Хүүхэд тус бүрийн тоогоор 1.6 жилийг ажилласан жилдээ нэмүүлнэ

Хүүхэд тус бүрийн тоогоор 1.6 жилийг ажилласан жилдээ нэмүүлнэ

0
Хүүхэд тус бүрийн тоогоор 1.6 жилийг ажилласан жилдээ нэмүүлнэ

Олон  хүүхэд  төрүүлж өсгөсөн  эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх  зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу хүүхэд  бүрийн  тоогоор нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр 1.6 жил нэмж байгаа. Тодруулбал, төрүүлсэн болон 3 хүртэл насанд үрчилж авч зургаан нас хүргэсэн, 2020 оноос  тэтгэвэрт гарч байгаа эхчүүд энэ хуулийн дагуу нэмэлт жил  тооцуулж байгаа юм. 18 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан,   4 хүүхэдтэй  эх зургаан  жил нэмж тооцуулж нийт ажилласан хугацаа нь 24 жил болно гэсэн үг.

2021 оны байдлаар 41.2 мянган эх дунджаар 4.7 жил  нэмж тооцуулжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here