ОХУ-ын ашиглаж буй байлдааны дроны онцлог юу вэ

ОХУ-ын тал сүүлийн долоо хоногуудад Украйны эсрэг “Камиказе дрон” буюу нисгэгчгүй,  байлдааны дроныг ашиглан довтолгоо хийж байгаа. Украйны Дотоод хэргийн сайдын мэдээлснээр өчигдөр гэхэд Киевт орон сууцны барилгыг ийм дрон мөргөснөөс 4 хүн нас барж, 4хүн гэмтэж, 19 хүн нурангид гацжээ. Даваа гарагт нийт 42 ийм байлдааны  дрон  нисгэснээс 36 дроныг Украйны тал илрүүлж унагаасан байна.   Байлдааны энэ дрон нь хэдий жижигхэн ч 50 орчим кг зэр зэвсэг өөр дээрээ тээвэрлэх чадвартай гэхээр учруулах хор хөнөөл нь их. Байгаа оноод дэлбэрэх зориулалттай бүтээгдсэн, зөөврийн, агаарын байлдааны зэвсэг гэж энэ дроныг нэрлэж байгаа юм. Мэдээж хөөргөж нисгэхэд, хянаж удирдахад хялбар бөгөөд эсрэг тал олж илрүүлж устгахад тийм ч хялбар бус зэрэг онцлогтой аж.

Украйны Ерөнхийлөгч Украйн бүхэлдээ камиказе дроны довтолгоонд байна, энэ дроноор жирийн иргэд рүү дайрч байна гэж өчигдөр хэлжээ.

Украйны тал Иран байлдааны дроноор  ОХУ-ыг хангасан гэж үзэж, үүнийг ч олон нийтэд мэдэгдсэн. Харин Иран үүнийг эсэргүүцэж манайх аль ч талыг зэр зэвсгээр хангаагүй гэж няцаагаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...