Орос, Монголтой үндэсний валютаар хийх төлбөрийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжив

ОХУ, Монгол Улстай хийж буй худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийх төлбөр тооцооны эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийг Бээжин дэмжиж байна. Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нартай уулзахдаа мэдэгджээ.

“Хятад улс ОХУ, Монгол Улстай харилцан худалдаа хийхдээ үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийх төлбөр тооцооны хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн түүний хэлснээр, Орос, Монголын олон банкийг Хятадын “CIPS” банкны шилжүүлгийн системд холбохыг Хятад улс сайшааж байна.

“Орос, Монголын бүр ч олон санхүүгийн байгууллага Хятадын “CIPS” банкны шилжүүлгийн системд нэгдэх, төлбөрийн системийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдалд хүчтэй хамгаалалт бий болгох хүсэлтэй байгааг бид талархан хүлээн авч байна” гэж тэрбээр хэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн...