ОХУ-д “Iphone” гар утасны шинэ загварууд худалдах уу?

 АНУ-ын технологийн “Apple”компани ОХУ, Украйны дайн эхэлснээс долоо хоногийн дараа ОХУ-д бүтээгдэхүүнээ худалдаалахыг зогсоосон.  Тэгвэл “Apple”-ын шинэ загваруудыг оросууд худалдан  авах  боломжтой эсэх тал дээр ОХУ-ын  Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров хариу өгчээ.

Түүний хэлснээр оросууд Iphone 14 худалдаж авах  боломжтой ажээ. ОХУ өнгөрсөн  гуравдугаар сард зэрэгцээ импортын схем гэж гаргасан уг  схемээр худалдааны тэмдэгт эзэмшдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөс үл хамааран жижиглэн худалдаа эрхлэгчид гадаадаас бүтээгдэхүүн  импортлохыг зөвшөөрсөн байна.  Иймээс хэрэв  хэрэглэгчид эдгээр утсыг авахыг хүсвэл боломж бий” гэж  Мантуров хариулсныг  “Риа Новости” дамжууллаа.

Оросын гар утасны MTS сүлжээ пүрэв гарагийн өглөө iPhone 14-ийн шинэ загварууд дээр урьдчилсан захиалга авч эхэлжээ. 128 GB багтаамжтай хувилбарын үнэ 84,990 рубль ($1,398)-аас эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...