О.Хангайн аварга цолны мялаалга наадам Ховдод болно

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай арав даван түрүүлсэн. Тэрбээр аварга цолныхоо талархал, хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Есдүгээр сарын 13-нд Ховд аймгийн төвд улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам хийхээр товложээ.

О.Хангай аварга Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа төрийн наадамд түрүүлсэн бөх юм. Ш.Ванчинхүү арслан мөн Буянт сумын харьяат хүчтэн байсан билээ. О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж бөх сонирхогчид, нутгийн зон олон нь улсын цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэхүү урт удаан хүлээлт түүхт ойн наадмаар эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь аварга цолтон болсон.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...