БНХАУ руу 5.7 тонн мах экспортолно

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Энэ хүрээнд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл зөвлөмж өглөө. Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхааруулав. Үүнд,

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх,
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших,
  • Хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах,
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн...

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-нд манайхаас 23 бөх барилдана

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...

Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй...