МАН-ын Удирдах зөвлөл шинэ Засгийн газрын бүтцийг “зурна”

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр оройдоо хуралдах урьдчилсан тов тараажээ. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, улс төр амралтаа дуусгасныг илтгэх энэ удаагийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр байна. Юуны өмнө Цэцийн дүгнэлт гарснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Энэ өөрчлөлтийг яаж хийх, хэнээр удирдуулах, сонгуулийн хоимог тогтолцоог зүтгүүлэх гээд багц ажил бий. Үүн дээр МАН нэгдсэн шийдэлд хүрч, УИХ-ын гишүүд болоод бусад хүмүүст чиглэл өгөхөөр тооцжээ. 

Цэцийн дүгнэлтээр бол УИХ-ын гишүүд ямар нэг тооны хязгааргүйгээр Засгийн газарт орж ажиллах боломж бүрдсэн. Тийм учраас шинэ Засгийн газрын “зураг”-ийг хэрхэн зурах талаар эрх баригчид ярилцана. УИХ-д 2-оос дээш удаа сонгогдсон нэлээн хэдэн гишүүн ямар ч үнээр хамаагүй сайд болох гээд чичирч яваа. Тэд хүслээ гүйцээхийн тулд Удирдах зөвлөл дээрээ ажиллана. Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд, Шадар сайдыг орлох сайд гэх мэтчилэн бүтэц яригдаж эхэлснийг хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ. 

Ерөнхий сайдын хувьд аль болох одоогийн танхимаа хамгаалж, томилгоо хүлээж буй хоёр яамыг эзэнтэй болгох байр суурьтай оролцох болов уу. Удирдах зөвлөлийн 20 гаруй гишүүний дийлэнх нь УИХ-ын гишүүн учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ширүүхэн дайралттай тулгарч таарна. Гишүүдийн сайд болох хүсэл, шунал хоёрт ёроол гэж байхгүй. Тиймээс МАН-ын удирдах зөвлөлийн энэ удаагийн хурал нэлээн халуухан уур амьсгал дунд өрнөх нь тодорхой. Юутай ч энэ намрын улс төр ийн буцалж, эрх баригч нам шинэ Засгийн газрын “зураг”-ийг зурахаар ширээ тойрч суухаар болжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Процессын дахин инженерчлэлийн...

Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-нд манайхаас 23 бөх барилдана

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар...

Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барина

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй...