Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардууллаа

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм.  Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр авьяас билиг, хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эзэд болсонд баяр хүргэлээ.  Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.

Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:

  • 2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
  • 2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
  • 2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.

Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх  Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...