Давхар дээлээ санагалзсан УЛС ТӨР

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болно. Халуун зунаар, амралтын үеэр яаравчлан зарласан энэ удаагийн хурлаар “давхар дээл” буюу УИХ-ын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэж эцэслэнэ.  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хуульд буй “Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна” гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг дэнсэлнэ.

Давхар дээлийн тухай маргаан аль 1990-ээд оны сүүлчээс эхэлсэн байдаг. Жирийн хуулиар зүтгүүлээд барахгүй болохоороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж шийдсэн удаатай. Цэц Их суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл дээлээ давхарлаж аваад Засгийн газар руу зүтгэх гишүүдийн хүсэл биелнэ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Эдийн засаг, хөгжлийн яамд УИХ дотроос сайдтай болох магадлал нэмэгдэнэ. Ялангуяа УИХ-ын гишүүд Цэц рүү гомдол барьж гүйгээд байна гэдэг бол сайд болмоор байна аа л гэсэн үг. 

Нөгөө талдаа Засгийн газар буцаад УИХ-аас хамааралтай болох эрсдэл нэмэгдэнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хил зааг бүдгэрч, цус холилдоно. УИХ-ын хэмжээгүй эрх мэдлийг хязгаарласан Үндсэн хуулийн өөрчлөлт үнэгүйднэ. УИХ-ын гишүүд кнопоо албан тушаал, тендерээр худалддаг улс төрийн арилжаа наймаа дахин цэцэглэнэ. Давхар дээлтэй сайд нар нэмэгдсэнээр Засгийн газар тогтвортой ажиллана гэж улстөрчид өөрсдөө ярьдаг. Өөрөөр сайн үр дүн багатай тогтолцоо. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...