Соёлын элч Б.Нарандэлгэр үндэсний соёлоо Европт сурталчилж байна

Хөөмийбит урсгалыг үндэслэгч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр ( Beatbox Ray) “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг Европын орнуудад хэрэгжүүлж эхэлжээ. Хилийн чинадад байгаа монголчууд, хүүхэд багачуудад язгуур урлагаа таниулан сурталчлах, биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхэд төслийн гол зорилго чиглэж байгаа юм байна. 
Тэрбээр өөрийн багийн хамт Герман, Чех, Франц зэрэг Европын 7 улсад үндэсний өв соёлоо сурталчилж, хүүхэд залуустай уулзалт хийж байгаа ажээ. Энэхүү төслийг Гадаад харилцааны яам, Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл, Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол сан дэмжин ажиллаж байна. Б.Нарандэлгэрийг Гадаад харилцааны яамнаас  Соёлын элчээр томилсон. Өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх энэхүү аялал энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...