1-р эмнэлэг 30 ажилтандаа 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгохоор болжээ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЭМЯ-наас 8-р сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан билээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ нь энэ өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудтайгаа баярын хурлаа олон сайхан мэдээтэй, ололт амжилт ихтэй тэмдэглэн өнгөрүүллээ.

Arslan.mn
Баярын хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олондоо болон нийт МУ-ийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа цагаан нөмрөгт та бүхэндээ Эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе. Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. УНТЭ-ийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд

нийт ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрын дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар болсоныг дуулгахад таатай байна. Үүнд 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, ХХБ-ын ипотекийн 6% зээлд хамруулахаар болсон бөгөөд  хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.

Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцлож байв.

Arslan.mn

Энэ удаагийн баярын хурлаар олон эмч мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол улсын төрийн одон болон салбарын шагналуудаар шагнагдлаа. Үүнд: 

•    Алтан гадас одонгоор УНТЭ-ийн Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй хангамж түгээлтийн албаны жолооч Х.Батготов, Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч П.Наранцэцэг, Урологи, андрологийн төвийн ахмад сувилагч С. Лхагважав
•    Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 7 ажилтан,
•    Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 13 ажилтан
•    Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 1
•    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүндэт тэмдгээр 8 хүн, Жуух бичгээр 5 хүн тус тус шагнагдлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...