Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан. төв талбайд залуус ажлаа хийхийг төрс, засгийнхнаас шаардсан тул ийн хэмнэхээр болсон байдаг. Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хорилох,
-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
-Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
-Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг тусгагдсан юм.
Харамсалтай нь, зарим агентлагийн дарга нар хэмнэлт хийх биш бүтцээ улам томруулж суугаа турхай мэдээлэл гарах болов. АМГТГ-ын дарга Л.Баярмандал хоёр орлогчоо цомхотгох үүрэг хүлээсэн атлаа гурван газар нэмж байгуулж, ажлаа өгөөд явах ёстой орлогч нараа орогнуулахаар шийдсэн бололтой. Дээд газартаа уламжилсан шинэ бүтцэд гурван хүнийг шинээр ажилтай болгох санаархал нуугдаж байгааг хэвлэлүүд ид бичиж байна.