АЙЛЧЛАЛ: Эрчим хүчний тусгаар тогтнолоо баталгаажуулна

Монгол Улсад өмнөд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И ирэх наймдугаар сарын эхээр албан ёсны айлчлал хийхээр товложээ. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд эргэлт хийсэн яриа хэлэлцээнүүд болох нь тодорхой болжээ. Нэн тэргүүнд хил гаалийн асуудал, түүн дотроо Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын гарцаа гурваар нэмэгдүүлж буйг талууд албан ёсоор зарлана гэсэн хүлээлт байна. Замын-Үүд, Алтанбулаг гэсэн хоёрхон гарцтай байсан Монгол Улс Гашуун сухайт, Шивээхүрэн, Ханги гэсэн боомтуудыг нээж, экспортын 5 гарцтай болно гэсэн үг. Экспорт нэмэгдвэл эдийн засаг сайжирна.

Ван И сайдын айлчлалаар яриа хэлэлцээнд эцсийн цэг тавих эрчим хүчний 2 том төсөл бий. Эхнийх нь Эрдэнэбүрэний УЦС, удаах нь Багануурын цахилгаан станцын шинэчлэлийн төсөл. Энэ хоёр төслийн бүтээн байгуулалт эхэлж, ашиглалтад хүлээн авахад Монгол Улсын баруун болон говийн бүс нутаг эрчим хүчний хараат байдлаасаа бүрэн ангижирна. Бүтээн байгуулалтын ажил эхэлбэл энэ хоёр цахилгаан станц хоёул 4 жилийн хугацаанд баригдаж, үйлдвэрлэлээ эхлэх боломжтой. Эрчим хүчний төлбөрт урсдаг валютын урсгал Монголдоо үлдэнэ, тэр ч байтугай эрчим хүчээ эргүүлээд экспортлох боломж нээгдэнэ. Эрчим хүч царайчилдаг үе ард хоцорч, цахилгаанаа илүүчилдэг улс болох ажил ойрын жилүүдэд өрнөх нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын дараа Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр эрчим хүчний том төслүүдийг эцэслэхээр төлөвлөж байгааг хэлсэн байдаг. Бээжингийн өвлийн олимпын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын төр, засгийн удирдлагуудтай уулзахдаа тохирсон яриа хэлэлцээ Ван И сайдын айлчлалын үеэр бодит ажил хэрэг болгохоор хоёр талын Гадаад хэргийн яамд идэвхтэй ажилласан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагааг Ван И сайд 8-р сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улсад айлчлал хийхээр дахин хөл тавина.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...