Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV (Automatic Guided Vehicle)  буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин экспортын нүүрсийг гаргаж эхлээд байгаа.

Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 3 хоногт 60 машин 120 чингэлэг нүүрс экспортод гаргаад байна.

Гашуунсухайт боомтын Нэгдсэн терминалын ачаа эргэлтийн хүчин чадлыг 2025 онд 75 сая.тонн-д хүргэнэ. Эхний ээлжид 36 сая тоннын хүчин чадалтай терминал цаашдаа 60, 75 сая тонн хүртэл нэвтрүүлэх гурван үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажил явагдах юм. 

Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 хувиар, “Тавантолгой” ХК 15 хувиар, “Энержи ресурс” ХХК 25 хувиар тус тус санхүүжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулан гүйцэтгэлийг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...