АТГ-аас 1.2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газарт 2022 оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 /хоёр их наяд, жаран нэгэн тэрбум, гурван зуун хорин дөрвөн сая, нэг зуун дөрвөн мянга, найман зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,235,701,691,027.44 /нэг их наяд хоёр зуун гучин таван тэрбум, долоон зуун нэг сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, хорин долоо/ төгрөгийн хохирлыг буюу 60.0 хувийг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 /гурван зуун наян хоёр тэрбум, долоон зуун дөчин зургаан сая, дөрвөн зуун дөчин найман мянга, нэг зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Хахуулийн 4,037,934,407.00 /дөрвөн тэрбум гучин долоон сая  есөн зуун гучин дөрвөн мянга, дөрвөн зуун долоон мянга/ төгрөгийг хураан авч, улсын орлого болгосон. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...