“Эрдэнэс Тавантолгой”-н экспортын бүтээгдэхүүнийг УБТЗ хоёр хөрш рүү гаргана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХХН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...