Үнийн өсөлтийг зогсоох эрт ургацын төмс худалдаанд гарчээ

Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гарчээ. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм. Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байна. Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ 4000 төгрөг болж буурчээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...