Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнаа 1 сая төгрөгөөр урамшуулжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар энэ оны эхний хагас жилд үр бүтээлтэй ажилласан нийт уурхайчдадаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын урамшуулал болгон нэг сая төгрөг олголоо. 2022 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтот түвшнээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулан ажилласан тул нийт уурхайчдынхаа хөдөлмөрийг ийнхүү үнэлж урамшуулав.
Түүнчлэн МШӨ-ний хувь тогтоолгосон хүмүүс, ахмадууд, гэрээт байгууллагын ажилчид, саяхан Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжсэн “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамт олон гээд нийт 10 636 хүн энэхүү урамшууллыг хүртлээ. Энэ оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр 16890.0 мянган тн хүдэр олборлож, 15553.0 мянган тн хүдэр боловсруулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 738,8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...