Буйр нуурт сураггүй болсон 5 хүнийг эсэн мэнд олов

Энэ 07 дугаар сарын 04-ний өдрийн 14.55 цагт хилийн цэргийн 0306 дугаар ангийн шуурхай жижүүрт “Буйр нуурын мандалд хийлдэг завьтай хоёр том хүн, 2-5 насны гурван хүүхэд, нийт таван иргэн алга боллоо” гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрэн хайх ажиллагаа 07 дугаар сарын 04-ний 14.55 цагаас 05-ны өдрийн 05.15 цаг хүртэл тасралтгүй 10 цаг үргэлжилж, иргэдийг эсэн мэнд оллоо. Хилчид төөрсөн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн хилийн цэргийн 0306 дугаар ангийн хамт олон, Мэнэнгийн хилчдэд талархал илэрхийлье

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...