БНХАУ руу зорчвол 19 хоног тусгаарлагдана

Ковидын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын тээврийн яам болон онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Улаанбаатараас Хятад руу нисэж байгаа зорчигчид Монгол Улсад нислэгээсээ өмнө тав хоног карантилагдана. Түүнчлэн нисэж очсон хотдоо 14 хоног карантилагдах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа. Мөн агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авахыг шаардаж байгаа. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног карантилагдана.

Тэндээс цаашаа Бээжин явах зөвшөөрлөө авна. Монголын агаарын тээврийн компаниудын хувьд МИАТ компани Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар гэсэн чиглэлээр ниснэ. Карантины хугацаа мөн адил 14 хоног. МИАТ компани Улаанбаатар талаасаа 75 хувийн дүүргэлттэй явах шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа. “Аэро Монголиа” компанийн хувьд Улаанбаатар-Хөх хот чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Одоогоор Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл нь хараахан ирээгүй байна. Зөвшөөрөл ирвэл “Аэро Монголиа” компани шууд нислэг үйлдэхэд бэлэн. БНХАУ-д очоод тусгаарлагдах 14 хоногийн зардлаа зорчигч өөрөө хариуцна. Мөн дотоодод тусгаарлагдах буудлын зардлыг иргэн өөрөө хариуцах болно гэсэн тайлбарыг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...