Хүнсээ эрүүлжүүлэх У.Хүрэлсүхийн бодлогыг дэмжье

Хүүхдийн баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Бяцхан багачууддаа бэлэг сонгохдоо хор болох зүйл авахгүй байхыг мэргэжилтнүүд уриалав. Араас нь залгаад Эмээлтэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах байсныг хэвлэлийнхэн илрүүлж, бөөн дуулиан, тогоо шанага, нус нулимс боллоо. Одоо ч үргэлжилж байна. Үүний цаана Монгол Улсын хүнсний нийлүүлэлт, аюулгүй байдал эмзэг байгаа нь тов тодорхой харагдлаа.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан УИХ-ын чуулганд хүнсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаагаа зарласан. Айл хөрш улсуудасаа давсаа хүртэл гуйж байгаа гэсэн түүний эшлэлийг шоолох хүн ч цөөнгүй байв. Гэхдээ ойрын 5 жилдээ 10 төрлийн хүнсээ дотоодоосоо хангах санаачилга нь үнэхээр хоолод тулсан, бодит бодлого гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.
 
Өргөнөөр хэрэглэдэг хүнсээ хүний царай харахгүйгээр өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол дан ганц ходоод баярлахгүй. Монгол хүний эрүүл мэндийн баталгаа хангагдана. Дээсэн дөрөөн дээр байгаа хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлт эмх цэгцэндээ орно. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн бодлого, зорилтыг нэг ч хором алдалгүй бүх хүчээр дэмжих цаг иржээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...