Үндсэн хуулийг өөрчлөхийг 100 мянган хүн дэмжжээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд 100 мянга гаруй иргэний гарын үсгийг цуглуулснаа УИХ-н дарга Г.Занданшатарт өчигдөр хүлээлгэн өгөв. “Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд дэмжин утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан. Тиймээс иргэдийн энэхүү саналд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүд сонгогчдодоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох хүсэлтийг уламжлав.

Долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа монголчуудын зүгээс цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3,000 гаруй гарын үсэг цуглаад байна. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. 

Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд ойлгож байгаа хэмээн Т.Доржханд гишүүн хэллээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...