2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Монгол Улсад хоршооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болж буй Хоршоологчдын үндэсний VII чуулганд оролцлоо.

1921 оны хувьсгалын дараа “Ардын харилцан туслалцаа хоршоог”-г 116 гишүүнтэй байгуулж байжээ. Одоо манай улсад 4468 хоршоо, 234633 гишүүнтэй, 49,6 тэрбум төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны эдийн засгийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэн хөдөлмөрлөж ирсэн нийт хоршоологчдод 100 жилийн ойн баярын мэнд хүргээд Монгол Улсын Засгийн газраас 2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлж, орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр болсныг зарлалаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоршооллын салбарыг амжилттай хөгжүүлэх нь хүнсний хэрэгцээг бүрэн хангах, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чухал хэлбэр юм. Засгийн газрын боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогод Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ. Ингэснээр эдийн засагт шинэ бүтэц  бий болно. Төр бүхнийг хийх биш хоршоодод төрийн зарим ажил үйлчилгээг хуваарилж , хувийн хэвшлээ дэмжинэ. 2021 онд УИХ Хоршооны тухай хуулийг шинэчилж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгосон. Хоршоог хөгжүүлж, бизнес хийхэд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана. Хоршоо гэдэг бол эв нэгдэл гэсэн үг. Монголчууд нэг нэгэндээ дэм болж, зөвхөн би болно гэж харах биш бид болвол миний үйлс бүтнэ гэсэн хандлагыг шинэ зуунд бий болгоход хоршоологчдын нөлөө чухал” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...