Ж.Батзанданд улс төрийн үхдэл болохгүй гэсэн айдас л бий

Австралиас Ж.Батзандан иржээ. Энэ тухайгаа өөрөө сүр бараатай зарлав. УИХ-ын гишүүн байхдаа АН-ыг бүлгийг 2 хувааж, эрх баригчдад урвасныхаа шагналд Австрали улсад Элчин сайдын зөвлөх хэмээх албан тушаал авч, амарч байгаад ирсэн. Дипломат албанд насаараа үнэнч зүтгэсэн олон хүн Ж.Батзанданг тооноор орж ирэхэд урам нь хугарсан. Дипломат алба Ж.Батзандан мэтийн урвагчдаар дүүрэхийг үзсэн дипломатчид урам хугарах байтугай л болно.

Иргэний хөдөлгөөний нам гэж төв талбай дээр торх нүдэж, Төрийн ордон руу чулуу шидэж асан энэ залуу Монголын улс төрд биеэ яаж үнэлж болохыг яруу тодоор харуулсан байдаг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид 2 дахиа нэр дэвшихэд амаа олохгүй магтаж байсан баримт сонины шарласан хуудаснаа одоо ч дурайж буй. Төд удалгүй Ц.Элбэгдоржийгоо үзэхээ байж, Лу.Болдтой хавсран АН-ыг УИХ-д бүлэггүй болгож урвасан. Энэ урвалт зөвхөн АН-аас биш сонгогчдоосоо ч нүүр буруулсан жигшүүрт үйлдэл юм.

Амралтаа дуусгасан Ж.Батзандан Шинэ намаа хөсөр хаяад явсан. Одоо аль нам руу гэтэж байгаа бол. МАН, МАХН хоёр нэгдсэн, АН-д эргэж очих нүүргүй болсон тэрбээр ХҮН намд шургалахаар хар хор хутгаж яваа гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гадуурж түгжээ. Аль ч намд орж, албан тушаалаар үзэл бодлоо худалдаж мэдэх учир түүнээс хүмүүс зайгаа бариастай. Эсвэл Жэнко Х.Баттулгатай хавсарч МАН-ыг татан буулгана гэх популизмаа үргэлжлүүлж мэдэх л юм. Эрх баригч МАН-д энэ бол толгойн өвчин.

Ямартай ч Ж.Батзандан гэдэг хүн Монголд ирсэн нь улс төрийн амьдралд сайн зүйл дагуулахгүй. Түүний улс төрийн богинохон зам мөрийг харахад урвалт, хуйвалдаан, албан тушаалын наймаа, дүр эсгэлтээр дүүрэн байдаг. Явсан газар бүртээ балагтай энэ эр С.Зоригийг хөнөөсөн хэрэг гэх мэт эмзэг сэдвээр цөөвөр чоно шиг хооллож ирсэн. Гэвч ямар ч асуудлын ард гарч байгаагүй. Түүнд хөгжлийн бодлого гэж юу байхав, ямар ч хамаагүй сэдвээр популизм хийж улс төрийн үхдэл болохоос аврагдах гэсэн өчүүхэн айдас л бий.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...