Ордондоо үлдсэн 4 гишүүн сууж явсан завиа хөмрөв

Хөгжлийн банкны луйвартай холбоотой хэргүүдийг хуулийн байгууллагууд шалгах явцад улстөрчид холбогдож эхэлсэн. Угаас Хөгжлийн банкийг байгуулахдаа улстөрчид өөрсдийн хувийн бизнесийг угжих гэсэн далд хүсэлтэй байсан ч байж магад. Юутай ч Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан баахан дуншсаны эцэст УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах саналаа парламентад ирүүлэв. Харамсалтай нь УИХ Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин гэсэн дөрвөн гишүүний онцгой дархан эрхтэй нь хамгаалж үлдэх шийдвэр гаргалаа. Уг нь эдгээр 4 гишүүнийг гэмт хэрэг хийсэн гэж биш, шалгахад онцгой бүрэн эрх нь саад учруулаад байна гэсэн үндэслэлээр санал оруулж ирсэн байдаг.

Монгол Улс парламентын засаглалтай орон. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ мөн гэж Үндсэн хуульд заасан. Парламентын дархлаа гэх тогтсон ойлголт ч бий. Дархлаа байхгүй бол гадаадын хүч, эсвэл дотоодын МАНАН мэтийн бүлэглэл УИХ-аар тоглож, олонх цөөнхийн харьцаанд хүртэл нөлөөлөх, цаашлаад төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авах эрсдэл бодитоор оршдог. Гэхдээ дархлаатай байна гээд гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг газар нь УИХ биш. Ялангуяа нэг намын үнэмлэхүй олонхтой, хүчний харьцаанд өөрчлөлт орох эрсдэлгүй бүрэлдэхүүнтэй одоогийн УИХ гэмт хэрэгт шалгагдаж байгаа 4 гишүүнээ хамгаалж байгаа нь шударга алхам лав биш.

УИХ-ын гишүүний бүрэн эрийг түдгэлзүүлнэ гэдэг шууд барьж хориод ял өгнө гэсэн үг биш л дээ. Зүгээр л жирийн иргэний адилаар шалгана л гэсэн үг. Ийм байхад УИХ-ын 4 гишүүн мах хулгайлжээ гэхэд юун гуя гэдэг шиг балмагдаж, сандрахын учир юу вэ. Энэ удаад бүрэн эрхтэйгээ үлдэж, өөрсдийгөө аварсан мэт харагдаж болно. Гэхдээ парламентын засаглалын нэр хүндийг сэвтүүлж, дархлааг нь сульдааж, 65 суудалтай үнэмлэхүй олонхынхоо сууж байсан мөчрийг хугалснаа ойлгох ухаангүй яваа бололтой. Хөгжлийн банкны хэрэгт сэжиглэгдсэн 4 гишүүн ордондоо үлдсэн ч үүнд эгдүүцэн эсэргүүцсэн хүмүүс, өрсөлдөгч намуудын улс төр гудамжинд хүчтэй өрнөх нь нэгэнт тодорхой боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 6 байршилд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг...

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж...

Ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээжээ

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн...

“Эх оронч Дархан” аяны хүрээнд 1154 эрэгтэй  сурагч эрүүл мэндийн үзлэгт хамрагдана

Дархан-Уул аймгийн ИТХ, АЗДТГ, Цэргийн штабаас санаачлан хэрэгжүүлж буй...