УСУГ-ын 1000 ажилтан гэр хорооллынхныг ундны цэвэр усаар хангаж ажилладаг

УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн алба нийслэлийн гэр хорооллын усан хангамжийг хариуцдаг. Нийслэл хотын хэмжээнд 680 гаруй худаг буюу ус түгээх байр үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн шугамд холбогдож амжаагүй бүс буюу гэр хорооллын зарим айл өрхийн цэвэр усны хангамжийг тус газрын 1000 орчим ажилтан хариуцан ажилладаг аж.

Энэ тухай Зөөврийн ус хангамжийн албаны дарга С.Одгэрэл “Бид цар тахлын үед ч гэр хорооллын ард иргэдээ цэвэр усаар таслалгүй сайтар зохион байгуулж ажилласан. Ус түгээх байрт ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг онцлогтой. Бид чанарыг эрхэмлэдэг. Зургаан сард нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд ажилчдаа хамруулдаг” хэмээн онцолсон юм.

Зөөврийн ус хангамжийн албаны ажлын голыг нугалдаг техник ус түгээх машин юм. Одоогоор энэ алба ус түгээх 60 орчим машинтай. Нэг машин өдөрт 7-8 худагт ус хүргэдэг байна. Тиймээс парк шинэчлэл хийн, зөөврийн ус тээвэрлэж буй авто машинуудаа засаж сайжруулах шаардлага тулгарчээ.

1980-аад онд хэрэглэж байсан машиныг одоо ч ашигладаг байна. Түүнээс гадна гэр хорооллын ус түгээх байруудад хүрэх газар бартаа ихтэй байдаг тул машины дугуй түргэн муудаж, солих шаардлага гардаг байна. Мөн гэр хорооллын айлууд хашаагаа дураараа сунгадаг нь орц гарцыг хааж, зөөврийн ус тээвэрлэж буй машинууд ус түгээр байрууддаа хүрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...