Бохирын хоолойг шинэчлэхэд дэвшилтэт технологи ашиглана

Ус сувгийн удирдах газар 2018 оноос эхлэн цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх  ажилд шуудуу ухалгүйгээр шугам хоолойг доторлох технологийг нэвтрүүлсэн нь олны талархлыг хүлээсэн тун амжилттай ажлуудын нэг болсон.  Богино хугацаанд хийгддэг, замын хөдөлгөөнийг хаадаггүй, зардал болон нөхөн  сэргээлтийн ажил бага гээд давуу уг технологийг Европын холбооны улсууд түүхэн барилга байгууламжийг гэмтээлгүйгээр шугам сүлжээг өргөтгөн солих, шинэчлэх зорилгоор анх нэвтрүүлсэн  байдаг. Манай улсын хувьд  шугам доторлогооны ажлыг Австри улсын “Ар Ти Ай” компанитай гэрээ байгуулж, Австри Монгол Улсын хооронд байгуулсан хөнгөлттэй зээлээр машин механизм, багаж хэрэгслэл,   материал тоног төхөөрөмжийг авч ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар голдуу нягтрал хөдөлгөөн ихтэй, насжилт өндөр 8,5 км шугам сүлжээг доторлосон бөгөөд  цаашид ган болон ширмэн материалтай 350 км шугамыг доторлохоор төлөвлөж байна. Тэгвэл  бас нэгэн  таатай мэдээ нь  УСУГ-аас цаашид энэ технологийг бохирын шугамд ашиглахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...