Япончууд Монгол зэрэг 106 орны иргэдэд хилийн хоригоо зөөлрүүлнэ

Япон улс Их Британи, Энэтхэг, АНУ тэргүүтэй 106 орны гадаадын иргэдийг нэвтрүүлэх журмаа баасан гаригаас эхлэн өөрчилнө гэж мэдэгдлээ. Тус улсын засгийн газар Covid-19-ийн хязгаарлалтыг аажмаар хөнгөвчлөх журмын хүрээнд ийн шийдвэрлэжээ. Энэ хүрээнд хуучин байсан хатуу хориг бага зэрэг зөөлөрсөн. Тодруулбал, гадаадын дипломатууд, Японы иргэний гэр бүлийн хүн, байнгын оршин суугчдаас бусад гадаад иргэдэд арванхоёрдугаар сарын 2-ноос өмнө олгосон визийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлэх юм байна.

Хүнд өвчтэй хүмүүстэй уулзах, оршуулах ёслолд оролцох зэрэг онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд Япон руу нэвтрэхийг хүссэн хүмүүст виз олгохгүй гэжээ. Гадаадын жуулчдыг Япон руу нэвтрэхийг хориглосон хэвээр. Гадаад хэргийн яамнаас өчигдөр /2022.04.06/ зарласан өөрчлөлтөд хамрагдах 106 орны жагсаалтад Камбож, Индонез, Малайз, Монгол, Филиппин, Тайланд зэрэг Азийн орнуудаас гадна Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын орнууд багтжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...