Өсвөр насны 84 охиныг дүрс бичлэгээр нь барьцаалж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгджээ. Бүртгэгдсэн тоон мэдээллийг харвал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, цахим орчинд хуурамч хаяг үүсгэсэн гэмт этгээдүүдийн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, хүүхдийг өөртөө дасгах, заналхийлэх байдлаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах зэргээр насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж байна. Хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа хэлдэггүй. Бусдад гадуурхагдахаас айж нуун дарагдуулах, өөрөө хохирогч болсноо мэддэггүй зэргээс шалтгаалж энэ гэмт хэрэг нуугдмал байдалд оршиж байна.

Бага насны хүүхдэдээ тавих эцэг эхийн хараа хяналт, анхаарал халамж сул, хүүхдийнхээ юу хийж хэнтэй нөхөрлөж байгаад санаа тавьдаггүй, гэр бүлийн хүрээнд архидалт хавтгайрсан, гэрлэлт цуцлалтын дараа хүүхдээ асрамжилж байгаа эцэг эх болон хойд эцэг эх нь хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг шалтгааны улмаас бага, өсвөр насны хүүхэд сэтгэл санааны болон бие махбодоороо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.

Жишээлбэл, иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг айлган сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлсэн. Мөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргээр удаа дараа ял шийтгэгдсэн гэмт этгээд цахим орчин шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...